УИХ дахь бүлгийн нөхөддөө адлуулан байж тэрбээр МАХНыг аврах түр штабыг тэргүүлэн ажилласан. МАН-аас зөвхөн түүнд зориулсан кампанит ажил хүртэл өрнөж амжсан шүү дээ. УИХ-ын үйл ажиллагаанд онц чухал үеэс бусдад оролцохгүй гэх мэтээр нийтийн анхааралд өртөж, Дорнодоос сонгогдсон олны танил биш байсан гишүүн “од” болж эхэлсэн. Хэдэн сар МАН-д адлуулж, хэвлэлээр “Н.Энхбаярын утсан хүүхэлдтэй” гэх мэтээр цоллуулж байж МАХН нэрээ албан ёсоор авсан. Тэгмэгцээ л МАХН-ын дэд даргын албанаас татгалзахаар нь хүмүүс “Н.Энхбаяр түүнийг ашиглачихаад жийлээ” гэх мэтээр яриад авав. Тэгвэл намын нөхөд нь түүний талаар “Тэр гаднаа их тайван мэт харагддаг ч дотроо эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө шатаж явдаг юм” хэмээн тодорхойлов. Эх орныхоо төлөө тэр жижиг, том албан тушаалаас татгалзаж чаддагаа харуулсан бололтой юм.