УДШ-ээс хүссэн нэрээ авч гүнзгий амьсгаа авсан МАХН-ынхан дахиад асуудалтай болжээ. Ц.Шинэбаяр тодорхойгүй шалтгаанаар дэд даргын албан тушаалаа өгсөн бол удалгүй араасаа МАХН-ын нарийн бичгийн дарга Ю.Атар, Д.Өрнөхбаяр, С.МолорЭрдэнэ нарыг уруу татлаа. Намынхаа нэрийг авах хүртлээ эдгээр нөхөд дэндүү итгэл үнэмшилтэй тэмцэгчид байсан юм. Тэд ер нь эцсээ хүртэл явсан даа. Гэтэл замын дундаас биш төгсгөлөөс буцсан нь яах аргагүй эргэлзээ төрүүлж орхив. “Угаасаа Ц.Шинэбаяр тэргүүтэн МАН-ын туршуул байсан эс бол МАН тэдэнд маш том болзол тавьсан. Магадгүй айлган сүрдүүлсэн байж ч болох” гэж ажиглагчид дүгнэж байна. Д.Өрнөх баяр нь УИХ-ын Ц.Цэнгэлийн туслахаар ажиллаж байжээ.