ХБНГУ-ын “Netzwerk Quadriga” байгууллагаас дэлхийн улс төрийн зүтгэлтн үүдэд олгодог “Квадрига” шаг нал гардуулах ёслол саяхан боллоо. Тухай жилд дэлхийн улс төрд эргэлт хийсэн, хүчирхэг байр суурьтай яваа эрхмүүдэд олгодог энэхүү шагналын эзнээр энэ онд ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путинийг тодруулахаар тогтжээ. Гэвч тодорхойгүй шалтгаанаар энэ жил хэнд ч шагнал гардуулахгүй байх шийдвэр гаргаж, В.В.Путинийг “гомдоов”. Тус улсад ирэх жил болох Ерөнхийлөгчийн сон гуультай холбогдуулж, ОХУ, Германы улс төрийн харилцааг хурцатгахгүйн тулд шагналыг буцаалаа хэ мээн шинжээчид үзэж байгаа аж. Уг шагналыг өмнө нь Украины Ерөнхийлөгч В.Янукович, Шведийн хатан хаан Силвиа, Европын холбооны ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозу нар хүртэж байв.
Т.ЖАРГАЛ