
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Төв д ийн шашны тэргүүн Далай лам нарын уулзалт 45 минут үргэлжлэв. БНХАУ-ын эрх баригчдын дургүйцлийг тө- рүүлсэн эл уулзалтын үеэр Барак Обама Төвдийн соёл, хэл, шашны үнэт зүйлийг хамгаалахыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр мөн хүний эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ онцолсон тухай ВВС мэдээллээ. Түүний зэрэгцээ Америкийн Ерөнхийлөгч Төвдийг БНХАУ-ын нэг хэсэг хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна. Далай ламыг АНУ-аас буцахын өмнө болсон эл уулзалтад Хятадын эрх баригчид таатай хандахгүй гэдгээ илэрхийлсэн юм. Төвдийн Төрийн тэргүүний албыг өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор хүлээлгэн өгсөн Далай ламыг БНХАУ төвдүүдийн салан тусгаарлах үзлийг хөөрөгдөж байна хэ мээ н буруутгаж буй. Харин “Төвдийг тусгаар тогтнохыг бус харин бүрэн эрхт автономит улс гэдгийг хятадууд хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн Далай лам үзэж байгаа аж. “Барак Обама Далай ламыг хүлээн авч уулзсан нь БНХАУ-ын дотоод хэрэгт оролцож, манай ард түмнийг доромжилж буй хэрэг. Түүгээр ч зогсохгүй энэ уулзалт хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй” хэмээн Хятадын Гадаад хэргийн сайд Ма Чжаосюй мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Хятадын эсрэг үзлийг дэвэргэхээ зогсоохыг Цагаан ордноос хүсчээ.
Х.ОД