Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНАСАУын Гадаад хэргийн сайд Пак И Чун тэргүүтэй төлөө- лөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Засгийн газрын тэргүүн уулзалтын эхэнд зуны дэлгэр цагаар манай улсад айлчилж байгааг тэмдэглээд таны энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, хөгж үүлсэн айлчлал болж байна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Түүнчлэн манай хоёр ард түмэн ах дүүгийн сайн харилцааныхаа түүхэнд бие биедээ тусалж дэмжиж ирсэн сайхан уламжлалтай. Цаашдаа ч хөдөө аж ахуй, уул уурхай, далайн гарц боомт, дэд бүтэц, барилгын салбарт хамтран ажиллах өргөн боломж бай гааг онцоллоо. Цаг зав гарган халуун дот ноор хүлээн авч уулзаж байгаад Ерөнхий сайд С.Батболдод Пак И Чун та лар хал илэрхий лээд төрөл төрөгсдийнхөө гэрт ирсэн мэт сэтгэгдэл төрж байна гээд Сайд нарын зөвлөлийнхөө даргын мэндчилгээг уламжлав.
Ирэх онд тохиох Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөр угтахаар ажиллаж байгаагаа БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд дуулгаад Монголын талтай өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөг жүүлэх боломжийн талаар ярилцжээ.