Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хэссен муж улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Хууль зүй, интеграци, Европын асуудал эрхэлсэн сайд Иорг-Уве Хааныг Монгол Улсад айлчилж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Г.Занданшатар ХБНГУ нь Европ дахь Монгол Улсын гол түнш бөгөөд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай бай гаагаа илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.