Гадаад харилцааны яам ны урилгаар хүрэлцэн ирсэн Харвардын Их сургуулийн профессор Крег ВанГрасстек болон Роберт Лоренс нар “Худалдааны бод лого, Чөлөөт худалдааны хэлэлцээр” сэдэвт сургалтыг гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын үндсэн чиглэлд хүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилт тавьж, Га даад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрт зарим улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар тусгасны дагуу эдгээрийг хэрэгж үүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын ажилтнуудад зориулж тус яамнаас энэ сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтад гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байгаа төрийн албан хаагчид, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид болон их сургуулийн багш, сургалт эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаач мэргэжилтэн зэрэг 50 гаруй хүн оролцож “Чөлөөт худалдааны хэлэлцээр” (ЧХХ)-ийг байгуулах онол, практикийн асуудлаар суралцсан байна