2012 оны УИХ-ын сонгуулийг аль хувилбараар явуулах вэ гэсэн санал асуулгыг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудас, News.mn вэб сайтаар байнга явуулж байгаа билээ. Өчигдрийн байдлаар СЕХ-ны цахим хуудсанд хандсан 1359 иргэний 72 хувь нь буюу 978 нь пропорциональ тогтолцооны төлөө санал өгчээ.
Харин News.mn сайтын асуулгад оролцогсдын 75 хувь нь 50:26, 38:38, 24:52 хувилбараас эхнийхийг нь сонгосон байна. МАН 38:38-ын төлөө хатуу байр суурьтай буй. Энэ хувилбарын төлөө хамгийн бага буюу 12 хувь л саналаа өгчээ.
А.ИХ-УУЛ