Орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулж цуврал марк гаргахаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ажиллаж байна.
Төслийг Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зарим засвар, нэмэлт хийх санал гарчээ. Марканд Монгол Улсын Гадаад хэргийн анхны сайд, Хошой чин ван М.Ханддоржийн хөрөг, алтан гэрэгэ, НҮБ-ын байрны өмнө намирч буй Монгол Улсын алтан соёмбот далбаа, ГХЯны барилгын зураг зэргийг дүрслэх юм байна. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын агуулгыг энхийн цагаан тагтаагаар төлөөлүүлэн илэр хийлэхээр тусгажээ.
Бэлэг дурсгалын зориулалттай уг цуврал маркны хавтас дээр Их эзэн Чингис хааны хөрөг зураг болон түүний соёрхсон “Элчин харилцаа болбоос төрийн алтан аргамж мөн” хэмээх алдарт үгийг монгол, англи хэлээр буулгах юм.
А.ИХ-УУЛ