Хан-Уул дүүргийн эрх баригчид бужигнаж дуусахгүй нь бололтой. Дүүргийн ИТХ-д АН олонх юм.
Өчигдөр ИТХ нь чуулганаа хийж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2011 оны эхний хагас жилийн хэрэгжилт болон бас бус асуудлаа хэлэлцэж, албан тушаалын халаа сэлгээ ч хийж амжжээ.
Дүүргийн ИТХ-ын дарга Н.Энхтүвшинд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураахад 30 төлөөлөгчийн 67.2 хувь нь хангалтгүй ажилласан гэж үзсэн юм байна.
Төлөөлөгчдийн олонхийн саналаар Д.Батбилэгийг ИТХ-ын даргаар сонгов.