
Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч, хатагтай Пратибха Девисингх Патил энэ сарын 27-30-нд манай оронд төрийн айлчлал хийх тухай ГХЯ-аас өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Хоёр улсын төрийн тэрг үүн 28-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Монголын эмэгтэй улстөрчдийн төлөөлөл Пратибха Девисингх Патилд бараалхана. Энэтхэгийн Ерөнхийл өгч Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтын нээлтэд орол цож үг хэлэх бөгөөд Энэт хэгийн эрх чөлөөний хө- дөл гөөний нэрт зүтгэлтэн, хүчирхийллийн эсрэг үзэл санааг дэлгэрүүлэгч Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөх юм. Тэрбээр нөхөр Девисингх Шекхаватын хамт айлчлах аж.
А.ИХ-УУЛ