Монголын хөрөнгийн бирж өчигдөр 18 компанийн 62114 ширхэг хувьцааг 23.9 сая төгрөгөөр арилжлаа. Энэ өдөр Топ 20 индекс өм нөх өдрөөс 0.6 хувиар өсөж, 21169 нэгжид хүрэв. Индексийн сагсанд багтах “Талх чихэр”, АПУ, “Хөх ган”, “Багануур” компанийн үнэт цаасны ханш өссөн нь үүнд нөлөөлжээ. Ханш нь ялимгүй буурсан “Гермес центр” компанийн 40 мянган ширхэг хувьцаа борлуулсан нь биржийн өчигдрийн гүйлгээг тэргүү- лэв. Харин “Женко тур бюро”- гийн 10052, “Ремикон”-ы 6505 ширхэг үнэт цаас арилжсанаар удааллаа.