Орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулж Монгол Улсын гадаад харилцааны нэгэн зууны түүхийг өгүүлсэн бүрэн хэмжээний баримтат киног ГХЯ-ны Г.Занданшатарын захиалгаар уран бүтээлчид хийж байна. Баримтат киноны зохиолыг түүхийн ухааны доктор, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин Т.Төмөрхүлэг бичиж, түүхийн ухааны доктор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Чойнхор зөвлөхөөр нь ажиллаж байгаа аж. 1911 оны аравдугаар сард Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий дахинд тунхаглан зарлаж, анхны таван яам, түүний дотор Гадаад хэргийг бүгд захиран шийтгэгч яамыг байгуулснаас эхлээд 1915 оны Хиагтын гэрээ, 1921 оны Ардын хувьсгал, Монгол, Оросын 1921 оны хэлэлцээр, Халх голын байлдаан, эх орны их дайны үед Монголын ард түмнээс ЗХУ-д үзүүлсэн тусламж, чөлөөлөх дайн, бүх ард түмний санал хураалт, Монгол Улс НҮБ-д элссэн бо лон манай улсаас бусад улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа, 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал, шинэ цаг үеийн бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, түүний хэрэгжилт хүртэл өнгөрсөн зууны гадаад харилцааны баялаг түүхийг бодитой, сонирхолтой хэлбэрээр уг кинонд үзүүлэх юм. Киноны зураг авалтаа ерөнхийдөө дуусгаж, эвлүүлэх ажилд орсон юм байна.
Э.ТӨР