Манай Парламентын хаврын чуулган жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийж, долдугаар сарын 1-нд хаах хуулийн ху гацаатай. Өнгөрсөн чуулганы хувьд завсарлага олонтой байсан учир Спикерийн захи рамжаар найм хоног сунгасан юм. Энэ хугацаанд ажлын 69 өдөр үргэлжилж, 42 удаа нэгдсэн чуулган хуралдав. Үүнийг цагт шилжүүлбэл 116.11 болж байна. Нийтдээ 93 асуудлыг эрхэм гишүүд хэлэлцлээ.

Хаврын чуулганы статистик мэдээллээс тоймлон хүргэе. Эндээс гишүүдийн хэн нь идэвх санаачилгатай, эсвэл хойрго хойшоо “хашин морь” шиг байдгийг харах бололцоотой юм. Хаврын чуулганаар 39 хууль, УИХ-ын 25 тогтоол батлан гаргажээ. 76 гишүүнийг идэвх санаачилгаар хуучцуулаас Хэнтийгээс сон гогдсон Н.Ганбямба, залуугаас Ховдын С.Бям бацогт нар өнгөлжээ. Нэгдсэн хуралдаанд Су.Бат болд, С.Бямбацогт, Л.Ганс үх, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Г.Зан дан шатар, Ц.Нямдорж, Д.Очир бат, Д.Оюун хорол, Ц.Сэдванчиг, Ч.Хүрэл баа тар, З.Энхболд, М.Энхболд, С.Эрдэнэ нар өөрс дийн санаачилсан хууль, УИХ-ын бусад шийд - вэрийн төслийн талаар танилцуулсан байна.
Ерөнхий сайдын хийсэн мэдээ лэлтэй хол боотойгоор гишүүдээс 1041 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Н.Ганбямба 84 удаа ам нээж өөрийн тогтоосон дээд амжилтаа (чуулган бүрт тэрбээр энэ үзүүлэлтээр тэргүүлдэг бөгөөд хэвлэлийнхэн Н.Ганбямбыг “лавлаа Даш” гэх нь бий) давтсан байна. Түүний араас Д.Ганхуяг, Д.Тэрбишдагва, С.Бямбацогт нар жаг сав. Гишүүд давхардсан тоогоор 204 удаа 615 минут буюу 10.25 цаг үг хэлснийг мөн л Ганбямба 48 минутаар тэргүүллээ.
Ц.Баярсайхан, Л.Гүндалай, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Н.Батбаяр, Г.Баярсайхан нар 20- 40 минут үг хэлжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн үйл ажиллагааны үр дүн, Хүний хөгжил сангаас иргэдэд хи шиг, хувь хүртээж байгаа ажлын явцын тухай, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, түүний хэрэгжилт, Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын бодлого, чиглэлийн талаар засгийн газраас дөрвөн удаа мэдээлэл хийхэд 43 гишүүн 103 удаа асуулт хэлж, санал гаргажээ.

ХУРАЛДАА СУУДАГГҮЙ ГИШҮҮДИЙГ ДАХИН СОНГОХ ХЭРЭГ БАЙНА УУ
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс 250 гаруй мэдээ, мэдээлэл бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байна. 30 шахам хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Төрийн бодлогыг сурталчлах үүргийн дийлэнх нь гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Сэдванчиг, Су.Батболд нарт ногдож байв. Энэ УИХ-ын үеэс “open-parliament.mn” вэб хуудас ажиллуулах болсон юм. Долдугаар сарын 8-ны байдлаар 97.300 орчим иргэн тус сайтад хандаж мэдээ, мэдээлэлтэй танилцсан дүн харагдлаа. Хүчин төгөлдөр хуу лиудыг багтаасан 400 ширхэг цомгийг иргэдэд тараасан нь ихэд хэрэгцээтэй байсан гэнэ.
УИХ-ын хаягаар 5161 иргэн, сонгогчоос 2911 хуудас бүхий 960 захидал ирсэн байна. Үүний 73 хувийг шийдвэрлэжээ. УИХ-аар хэлэлцэж буй асуудалд зарим гишүүн сэтгэлийн хөөрлөөр, “пиар” хийх маягаар ханддаг нь нууц биш. УИХын дэргэд Судалгааны төв ажилладаг.
Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Э.Бат- Үүл, С.Оюун, Д.Очирбат, Я.Батсуурь, Д.Энхбат, Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Су.Бат болд нарын 24 гишүүнийг бидэнтэй нягт хамтран ажилладаг хэмээн тус төвийнхөн олзхууржээ. УИХ-ын 40-өөд гишүүн Сингапур, АНУ, ОХУ, БНХАУ, Панам, Авст рали, Бразил, Франц, БНСУ, Польш, Словени, Эстони, Украин улсад зочилсон бол Европарламент, Унгар, Румын, Их Британи, ОХУ, АНУ-ын Парламентын төлөөлөгч манайд иржээ.
Хэн хуралдаанаа огт таслалгүй суув, уйлан дуулан байж сонгогд чихоод ямар нь хамгийн ихээр ажлаа тасалсан тухай статистик мэдээллийг одоо хүргэе. Х.Бадамсүрэн, Х.Баделхан, Ж.Батсуурь, Н.Ганбямба, Д.Дон дог, Д.Дэмбэрэл, Х.Жекей, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, Д.Хаян хярваа, Н.Энхболд нар нэг ч удаа ажлаа таслаагүйд баяр хүргэх хэрэгтэй байх. Н.Алтанхуяг, Сү.Батболд, М.Энх болд нарыг хуралдаан таслаагүй гэж бүртгэсэн байна билээ. Сайд нарын хувьд сайндаа ч биш л дээ. Ажлын шаардлагаар байнга чөлөө авдаг учир эерэг дүн гараад байгаа юм.
С.Баяр, Ц.Дашдорж нарын хувьд удаан хугацаагаар гадаад, дотоодод эмчлүүлжээ. Статистик мэдээллийг үзэж бай хад туршлагатай улстөрч Н.Ганбямба, УИХ-д анх удаа сонгогдсон ч гэсэн оногдсон ажил үүргээ идэвхтэй гүйцэтгэдэг чанараараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар хаврын чуулганыг өнгөлсөн нь харагдлаа.
УИХ-д насаараа шахам суусан Д.Лүндээжанцан, Р.Гончиг дорж, Ч.Улаан, Ц.Нямдорж нарын төрийн хэрэгт ямагт хүндэтгэлтэй ханддаг, бусдадаа зөв үлгэр үзүүлэхийг хичээдэг байдал анзаарагдаж байгаа юм. Хаврын чуулганыг шалтгаанг үйгээр хамгийн олон цаг, хоногоор тасалсан гишүүдийг Ц.Шинэбаяр тасархай тэргүүллээ. Тэрбээр 94.30 цаг буюу 19 өдөр нэгдсэн хуралдааныг тасалжээ.
Түүний араас Х.Тэмүүжин (49.57), Д.Батбаяр (47.10), Д.Загджав (42.10), Ш.Сай хансамбуу (41.30), Э.Мөнх-Очир (39.10) нар ямар ч шалтгаангүйгээр 2011 оны хаврын ээлжит чуулганы хуралдаануудыг хам гийн олон цагаар тасалсныг сонгогчдод нь дуул гая. Энэ нө хөд ийм байдлаа үр гэлжлүүлсээр байх юм бол дараагийн сон гуу лиар сонгох хэ - рэг байна уу гэ сэн үгээр хаврын статистикийг зав сарлая.
Го.Энхтөр