Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож үг хэлжээ. Монгол орны олон гол мөрний ай сав, байгаль цаг уурын тааламжтай нөх цөл бүрдсэн Сэлэн гэ нутгийн иргэд Атрын I, II, III аяныг үе удмаараа түүчээлэн, үйлс бүтээлээрээ манлайлан хэрэг жүүлсэн бахдам гавьяатай гэд гийг Засгийн газрын тэр гүүн онцолжээ. Сэлэнгийн тариаланчид өнгөрсөн жил 171.6 мянган тн үр тариа, 42.7 мянган тн төмс 30.2 мянган тонн хүнсний ногоо, 1689 тн тэжээлийн ургамал хураан авч, 203.0 мянган тн байгалийн хадлан бэлтгэсэн амжилтаараа улсдаа манлайлжээ. Сэлэнгэчүүд улсын хэмжээний үр тарианы 60 орчим, төмс ний 30, хүнсний ногооны 40.0 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэж, үр тарианы үйлдвэрлэлтээр улсдаа тэргүүлдэг юм байна.
Г.ЭНХ