Зүүн Африкт сүүлийн 50 гаруй жил болж байгаагүй ган гачиг тохиож Сомали ул сын ард иргэд өлсгөлөнд нэрвэгдэж байна. Сомалийн төв болон өмнөд хэсгийг “АлШабаб” хэмээх лалын зэвсэгт бүлэглэл захирч байгаа бөгөөд энэхүү бүлэглэл нь 2009 оноос тус улсын нутаг дэвсгэрт гад нын тусламж оруулахыг хориглосон байжээ. Харин НҮБ-ын зүгээс гаргасан хүчин чармайлтын дүнд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст “АлШабаб” зэвсэгт бүлэглэлийн хяналт дор тусламж үзүүлж эхэлсэн билээ. Харин өчигдөр АНУ “Алшабаб” бүлэглэлийг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй бол өлсгөлөнд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхээ мэдэгдэлээ. Даш рамд дурдахад, АНУ нь “Ал-Шабаб”-ыг алан хядах бүлэглэл хэмээн үздэг учир тэдний хяналтад байдаг газар нутагт хүмүүнлэгийн тусламж явуулахаа өнгөрсөн жилээс зогсоосон юм.