“Бодит нийгэм” нээлттэй хаалганы өдөрлөгийг “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас ирэх сарын 26-28-нд Сүхбаата рын талбайд зохион байгуулна.
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт “Таван жилийн хугацаанд иргэдээс ирсэн 11000 гаруй санал гомдол, хүсэлтийг хар, цагаан хоёр хэсэгт ангилж, асуудлыг хэрхэн шийдвэрлэснээ олон нийтэд танилцуулна” гэлээ.
Мөн энэ үеэр тэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ олон нийтээс санал асуулга авч, сонирхсон асуултад нь хариу өгөх юм байна. Өдөрлөгийн үр дүнд “Шударга ёсны үр дүн” нэртэй төрийн бус байгууллага байгуулах аж. Мөн нээлттэй хаалганы өдөрлөгтэй холбогдуулан “Фото” зургийн уралдаан зарлажээ.
О.Буянхишиг