Байнгын хороод хаврын чуулганы ажлаа тайлагнаж буй. Өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Д.Очирбат, П.Алтнагэрэл нар сэтгүүлдчийг урив.
Чуулганы хугацаанд НББСШУБХ 14 удаа хуралдаж, давхардсан тоогоор 22 асуудал хэлэлцэж, 14 санал, дүгнэлт, таван танилцуулга гаргажээ. Байгууллага, иргэдээс 35 өрг өдөл, 141 албан бичиг ирүүлсний хариуг өгч шийд вэрлэсэн байна. Эрүүл мэн дийн тухай хуулийн шинэ чилсэн найруулгын, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүү жилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зарлигийн зарим заалтыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг батлуулсан талаараа Д.Очирбат ярилаа.
Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хөдөлм өр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах асууд лаар эрдэмтэд, шинжээчид, сонирхлын бүлгүүд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг сонсох, мэдээлэл авах “Хөдөлмөр эрхлэлт” нээлттэй сонсголыг чуулганы завсарлагааны хугацаанд зохион байгуулах юм байна.
ИРҮҮЛСЭН ӨРГӨДЛИЙН 49.5 ХУВЬ МӨНГӨ ХҮССЭН ТУХАЙ БАЙВ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түхий эдийн биржийн тухай, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Бэлчээрийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 гаруй хуулийн төсөл болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Зарим тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХын тогтоолын төслийг УИХаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж, хэлэлцүүлэх, батлуулах зэрэгт голлон анхаарч үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирснээ П.Алтангэрэл дарга ярьж байна.
Гишүүн Ц.Сэдванчиг нарын өргөн мэдүүлсэн “Зарим бай галийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсанаар Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хөвсг өл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1470 га, Ханх сумын төвийн 5960 га, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хэнтий аймгийн Дадал сумын төвийн 1938 га газар тус тус чөлөөлөгдөж, эдгээр сумын төв, тосгоны эдэлбэрт хамаарах нийт 9369 га газрыг тухайн тусгай хамгаалалттай газар нутгийг хилийн заагаас чөлөөлсөн юм байна. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтэд хяналт тавьж ажиллах Ажлын хэсгийг Б.Батбаяр ахлан ажиллаж, танилцуулгаа нэгтгэжээ.
Энэ чуулганы завсар лагааны хугацаанд Ажлын хэсэг хуралдах гэнэ. Туул голын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдал болон түүний урсацын бүсээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй байдалтай танилцах Су.Батболд нарын Ажлын хэсгийн дүнг Байнгын хороогоор уг нь хэлэлцсэн юм билээ. Холбогдох яам, газрын сайд, дарга болон хотын удирдлагыг байлцуулан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гээд хуралдааныг түр хойшлуулсан гэж П.Алтангэрэл тайлбарлаж байна.
Тайлангийн хугацаанд тус Байнгын хороо 62 хувийн дундаж ирцтэйгээр есхөн удаа хуралдаж давхардсан тоогоор 15 асуудал хэлэлцэж 11 дүгнэлт, танилцуулга, гаргажээ. Байнгын хорооны үйл ажиллагааны талаар 35 мэдээ, мэдээллийг дотоод сүлжээнд оруулж, 496 хуудас хууль, бусад шийдвэр, хяналт, шалгалтын ажлын материал зэрэг баримт бичгийг архивлан баримтжуулсан гэнэ.
Иргэд, байгууллагаас 191 албан бичиг, 97 өргөдөл, гомдол түүнээс Байнгын хорооны даргад хандсан 29 албан бичиг ирүүлснийг тухай бүр хариуг бэлтгэж холбогдох байгууллага, эздэд нь явуулсан.
Эдгээр өргөдөл, гомдлын 49.5 хувь нь хувийн амьдралд мөнгө санхүүгийн болон орон сууцны туслалцаа хүссэн, 24.8 хувь нь сургууль, дамжаанд суралцахад төлбөр болон ажлын байраар хангахад дэмжлэг хүссэн, есөн хувь нь газрын маргаантай асуудлаар, 13.7 хувь нь тэтгэмж нэмэгдүүлэх, төсөлд хамруулах, шагнал урамшуулалд дэмжүүлэх, гурван хувь нь уулзахыг хүссэн байлаа гэж БОХХААБХ-ны дар га П.Алтангэрэл мэдээлэв.
Э.Төр