Энэ жил сонгодог урлагийнхны хувьд онцгой жил болж буй. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан энэ сарын эхээр өндөрлөсөн бол залгаад олон улсын дуурийн дуулаачид Москвад өрсөлдөж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. П.Домингогийн зохион байгуулсан “Operalia” уралдааны гуравдугаар шатанд 13 дуучин тунаснаас эрэгтэй, эмэгтэй ангилалд тэргүүн байрт Америкийн Рене Барбера, Өмнөд Африкийн Прети Йенде нар шалгарч тус бүр 30000 ам.долларын эзэн болов. Оросын Константин Шушаков, Молдавын Ольга Бусуеч нар удаалан 20000 ам.доллараар мялаалгажээ.
Гуравдугаар байрын эзэн БНСУ-ын Жэ Сүг И, Оросын Ольга Пудова тус бүр 10000 ам.доллараар шагнууллаа. Үүнээс гадна П.Домингогийн ээж Пепита Эмбил де Домингогийн нэрэмжит шагналыг Рене Барбера хүртсэн бөгөөд үүнийг 10000 ам.доллар дагалдддаг аж. Нэр хүндтэй уралдааныг эх оронд нь амжилттай зохион байгуулсан маэстро П.Домингод ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев талархал илэрхийлж, “Найрамдал” одонгоор шагнажээ. Р.Чойномын гар бичмэлийг 1.2 сая төгрөгөөр худалдана.
Э.ХАНА