УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдрөөс наймдугаар сарын 1 хүртэл Ховд аймагт томилолтоор ажиллахаар мордлоо.
Спикер орон нутгийн ажил байдалтай танилцахын зэрэгцээ иргэд, сонгогчидтой уул зан санал бодлыг нь сонсож, УИХ-ын үйл ажилла гаа болон 2011 оны хаврын чуулганаар батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчлах юм. УИХ-ын дарга өчигдөр Дуут, Манхан сумын малчидтай уулзан, ахуй амьдрал, ажил байдалтай танилцав.
Мөн томилолтынхоо хугацаанд Баруун бүсийн босоо тэнхлэгийн ХовдМанханы автозамын явц байдал, орон нутгийн бусад бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцаж, Ховд аймгийн 80 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.
УИХ-ын даргыг орон нутагт ажиллахад гишүүн С.Бямбацогт, УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлаг чид дагалдан ажиллаж байна.