УИХ намар хэлэлцэх асууд лаа батлаад хаврын чуулганаа энэ сарын 9-нд завсарласан юм. Гэхдээ өчигдрийг хүртэл дараагийн чуулганаар хэлэлцэн батлах асуудлаа “нууцалж” байсан тухай манай сонины даваа гаригийн дугаартаа мэдээлсэн. Харин өчигдөр эл асуудлыг ил болгожээ.Намрын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Хүний хөг жил сангийн 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даат галын сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийн төсөл, Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Орон нутгийн хурлын сон гуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд бай гаа болон УИХ-д өргөн мэ дүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлц үү лэн шийдвэрлэх юм байна.
А.ИХ-УУЛ