Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Вант Улсын Цог Жавхлант Ван V Харалдад эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас илгээлээ. Цахилгаан утсанд “Норвегийн Вант Улсын нийслэл Осло хотод 2011 оны долдугаар сарын 22-нд гэмт этгээд бөмбөг дэлбэлж, Утояа аралд энгийн иргэд, түүний дотор олон тооны хүүхэд залуучуудын амийг хөнөөсөн, шархдуулсан цуст халдлага үйлдсэнд туйлын харамсалтай хэрэг болсонд Цог Жавхлант Ван танд, танаар уламжлан амь үрэгдэгсдийн гэр бүл болон Норвегийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн байна.
А.Их-Уул