Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 28-нд Дундговь аймгийн Мандалговь суманд ажиллав. Тус аймгийн 70 жилийн ойн арга хэмжээ, Мандалговь суманд босгосон Тэргүүн сайд, Түшээт засаг хошой Чин ван Гадинбалын Чагдаржавын дурсгалын хөшөөний нээлтэд оролцсон байна.
Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэн, туурга тусгаар улсыг сэргээн мандуулах түүхэн үйлсэд манлайлан оролцож, удирдсан тэмцэгчдийн нэг нь Монгол төрийн нэрт зүтгэлтэн, гавьяат сайд Түшээт засаг хошой Чин ван Гадинбалын Чагдаржав билээ. Ерөнхий сайдын ээж Дундговь аймгийн уугуул юм.