Дэлхийн тэргүүлэх их сургуулиудад инженер-технологийн чиглэлээр сурал цах эрх авсан бакалавр зэрэгтэй оюутнуудыг энэ жилээс Сургалтын төрийн сангийн санхүү- жилтээр суралцуулахаар болсон. Энэ дагуу Засгийн газраас 2011 оны 217 дугаар тогтоол гаргаж, “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам” баталлаа.
Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн, эсвэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын шийд вэрээр олон улсын эд гээр чиглэлийн олимпиадад оролцсон, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1-2 дугаар дамжааны, 3.5-аас доошгүй голч дүнтэй оюутнууд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхтэй.
Үүнээс гадна инженертехнологийн сургалтаараа дэл хийн тэргүүлэх 50-ийн нэгд багтсан их сургуулиас суралцах урилга авсан байх шаардлагатай юм байна. Тэтгэлэгт хамрагдсан оюутан сургуулиа төгсөөд эх орондоо ирж, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу таваас доошгүй жил үр бүтээлтэй ажиллах ёстой. Оюутанд тэтгэлэг олгохдоо ийм гэрээ байгуулна.
Олон улсад хүлээн зөвш өөрөгдсөн дэлхийн шилдэг 50 их сургуультай http://www. timeshighereducation.co.uk/ world-university-rankings/2010- 2011/engineering-and-it. html#uni-1076 хаягаар орон, танилцаж болох юм байна.
Х.Эрхэм