Энэ сарын дундуур гишүүдээ Улаанбаатарт ойр байхыг УИХ дахь АН-ын бүлгийн удирдлага сануулжээ гэсэн мэдээлэл хэвлэлд гарчээ.
Энэ тухай сонсоогүй гэж спикерийг орлож буй УИХ-ын дэд дарга Н.Энхболд хэлэв.
Ээлжит бус чуулган зарлах тохиолдолд Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэх магадлал өндөр юм байна. Одоогоор УИХ болон Засгийн газрын зүгээс санал ирүүлээгүй гэж дэд дарга ярилаа.
Э.Төр