Ховд нутгийнхаа ойн баярт оролцож, тойрогтоо ажилласан эрхэм спикер алжаалаа тайлахаар шийдэв бололтой.
Тэрбээр ээлжийн амралтаа албан ёсоор авчээ. Д.Дэмбэрэл дарга амралтын өдрүүдээ эх орныхоо үзэсгэлэнт байгаль дунд өнгөрөөхөөр Ховдоос Хөвсгөлийг зорин замд гарсан байна. “Дарга наймдугаар сарыг амарч өнгөрөөх байх” гэж түүнийг орлож буй УИХын дэд дарга Н.Энхболд хэлсэн бол Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нийслэлд ойрд ирэхгүй гэв.
Тэгэхээр Тавантолгойн асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган болохгүй байх магадлал харагдаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч мөддөө хуралдахгүй бололтой.