БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мён Бак энэ сарын 21-23-нд манай улсад айлчлахаар төлөвлөж байгааг ГХЯ-наас мэдээллээ. Ли Мён Бак гэж хэн бэ? Улсынхаа түүхэнд тодоор бичигдсэн цагаан мөртэй нэгэн аж. Түүний тухай товч өгүүлье. Тэрбээр 1941 онд төржээ. Эдийн засагч мэргэжилтэй. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч бай - сан гэж намтарт нь тэмдэглэжээ. Түүний бага нас Японы колончлолын үед өнгөрсөн учир Японы эсрэг үзэл хандлагаа удаа дараа илэрхийлдэг байж. Ингэснийх нь төлөө түүнд гурав хүртэл жилийн хорих ял оноож байв.
Ли Мён Бак ерөнхийлөгч хэмээн хоёр ч удаа дуудуулж үзжээ. Оюутан байхдаа сургуулийнхаа Оюутны зөвл өлийн ерөнхийлөгч байж. Манайд хүртэл салбараа нээсэн алдарт “Хьюндай”-д 27 жил ажилласнаар нь тус корпорацийнхан бахархдаг юм гэсэн. Улс төрд 1992 онд хөл тавьснаас хойш БНСУ-ын Парламент Үндэсний ассамблейд хэдэнтээ сонгогджээ. Элдэв хэл аманд өртвөл ог цорч ч чаддаг эр гэнэ. Сонгууль даа тодорхойгүй мөнгө зарсан хэрэгт нэр холбогдсон учир 1998 онд Парламентын гиш үүнээсээ татгалзаж байсан юм билээ. 2002 онд Сөүл хотын даргаар сонгогдсон түү- нийг нийслэлийг үлгэр жишээ удирдсан шигээ улсаа авч явж чадна хэмээн солонгосчууд итгэл хүлээлгэж Төрийн тэрг үүнээр сонгосон гэдэг. Ли Мён Бактай бид удахгүй дотно танилцана.