Ази тивийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн тэмцээн Улаанбаатарт анх удаа амжилттай болж өнд өрл өөд удаагүй байна. Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажилладаг аж. Хэмжээ далайцаараа ч Монголд болсон анхны том тэмцээн гэж олон түмэн ам сайтай байгаа юм.
Засгийн газрыг лообийдож чадсаны хүчинд эрхэм гишүүн 60 сая төгрөг төсв өөс гаргуулж чадсан дуулдана лээ. Гэхдээ энэ том тэмцээнд зориулсан зардлын 30-40 орчим хувийг нь төсвийн мөнгөөр аргалжээ. Өмнө нь Монголд 26 орны 140 тамирчин оролцсон олон улсын тэмцээн болж байгаагүй аж.
Монголчууд ч тус тэмцээнээс хоосон байсангүй. Нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медалийг Улаанбаатарын дэвжээнээс хүрсэн юм.