Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Өмнөх жилүүдэд оюутнууд автобусны цахим үнэмлэхээ авахын тулд Монголын оюутны холбооны гадаа урт дараалал үүсгэн зогсдог байсан. Харин энэ жил ийм асуудал давтахгүй аж.
Учир нь Оюутны холбооноос тухайн их, дээд сургуулиудад автобусны цахим үнэмлэхийг хариуцуулахаар болжээ. Тиймээс шинээр үнэмлэх авах болон сунгуулах гэж буй оюутан өөрийн суралцаж байгаа сургуульдаа хандах юм. Их, дээд сургуулиудын бүртгэл эхлэхээр энэ ажлыг зохион байгуулах аж.
Өнгөрс өн жилээс нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ үзүүлж, үнэгүй зорчих оюутны цахим үнэмлэхийг үйлчилгээнд нэвтр үүлсэн юм. Тэднийг энэ онд уг үнэмлэхээрээ цаг болон чиглэл харгалзахгүй ажлын таван өдөр нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөрг үй зорчуулахаар автобус компаниудтай МОХ-ноос гэрээ хийжээ.