ИЗ-НН-ын дэд дарга, Ерөнхийлөгчийн Байгаль, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригтоос зарим зүйл тодрууллаа.
-ИЗ-НН-ыг Улсын Дээд шүүхэд бүртгэх асуудал юу болсон бэ?
-Улсын Дээд шүүхийнхэн амарч байгаа учраас ажил цуглахаар хариугаа өгөх байх гээд хүлээж байна.
-Хариу өгөх хуульд заасан хугацаа байдаг бил үү?
-УДШ-ийнхэн бүгдээрээ зэрэг амарчихсан гэсэн.
-Монголд цөмийн хаягдал булшлах энэ тэр гэсэн асуудал нэг хэсэг шуугисан. Энэ талаар НН-аас Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлсэн байна лээ. О.БумЯлагч, Д.Басандорж нар чинь нам төлөөлөх эрхтэй хүмүүс мөн үү?
-Зарим сонинд тэгээд биччихсэн байна билээ. НН-ыг төлөөлөх эрх тэдний хэнд нь ч байхгүй. НН их хурлаа хийгээд олонхийн саналаар ИЗН-д нэгдэж, ИЗ-НН-ыг байгуулсан. Тийм учраас тэр мэдэгдлийг гаргасан хүмүүс НН-ыг төлөөлөх эрхгүй.