Үндэсний шинэ намын дарга Ц.Цолмонгийн утсанд холбогдлоо.
-Танай намаар сонин сайхан юу байна вэ. Ажиллаад байна уу, амарцгаасан уу?
-Ажил, амралт хослуулаад л байна. Сонгуулийн өмнөх жил учраас удахгүй бэлтгэл ажилдаа орох байх. Сонгуулийн хуулийг харж байна. Пропорциональ давамгайлсан 50:26 хувилбарыг дэмжиж байгаа.
-МАН 24:52 гэсэн мажоритар давамгайлсан хувилбараа олонхоороо авч үлдэх магадлал бас бий шүү дээ.
-Санал хураалт явуулаад олонх 24:52-ын төлөө санал өгч мэдэх л юм.
-38:38 гэсэн АН-ын эцсийн нэг хувилбар байгаа?
-Одоогийн тогтолцооноос арай дээр л дээ. Гэхдээ сонгуулиас өмнө шийдэж чадах юм болов уу. Цаг хожиж байгаад хуучнаар нь авч үлдэх сонирхол бас ажиглагдаж байгаа. Том тойрогт их мөнгөтэй нь хожно гэсэн зарчмаар дараагийн сонгуулийг явуулахыг үгүйсгэхгүй.
-Дараагийн сонгуульд хамтарч оролцох боломжийг гуравдагч хүчнүүд эрэлхийлж байгаа юу?
-Хамтарч оролцох боломж нөхцөлийг судалж, ярилцана.
-Гуравдагч хүчний төвлөр өл МАХН буюу Н.Энхбаяр байх болов уу?
-Биднийг гуравдагч хүчин гэж үздэгийг зөвшөөрөхгүй. Бид хоёрдогч хүчин. МАН, АН хоёр чинь бараг л нэг хүчин болчихоод байгаа шүү дээ. АН, МАН хоёрыг дараагийн сонгуульд хамтраад орох гээд байгаа юм болов уу гэж харж байна. Гадаадынхныг дуурайдаг, тэдний эрх ашгийг хамгаалдаг, эх орон, ард түмний баялгийг харийнхантай хувааж иддэг МАН, АН-тай үндэсний эрх ашгаа дээдэлсэн хоёрдогч хүчин өрсөлдөнө гэж ойлгож байгаа. Энэ миний хувь хүний бодол.
-М.Энхсайхан дарга байгаа юу?
-Ойрд уулзаагүй байна. Ер нь бол байгаа.