Төрийн ордон эл хуль байна. УИХын гишүүн С.Бямбацогт, Н.Батбаяр, Д.Балдан-Очир, Д.Одбаяр нар л Төрийн ордноор өчигдөр ороод гарав. Ирэх долоо хоногт Засгийн газрын гишүүдийн амралт өндөрлөж, хоёр долоо хоног завсарласан хуралдаан ирэх лхагва гаригт болно. Намууд ч амралтын байдалтай байна. Зарим намын удирдах хүмүүстэй утсаар холбогдож үзэв.
МАН-ын “Тусгаар тогтнолын ордон” хэзээ мөдгүй ашиглалтад орох бол “Ардчиллын өргөө”- ний газар шорооны ажил эхлэл төдий байна. Тэр хавьд цахилгааны дэд станц байдаг гэнэ. Түүнийг өөр газар шилжүүлэн байрлуулчихвал “Ардчиллын өргөө”- ний суурь тавих ажил энэ намар нэлээд хурдацтай хийгдэх юм байна.
Ирэх оны сонгууль ерөнхийдөө хоёр субъектын дунд өрнөх магадлалтай гэж нэг намын дарга ярихыг сонслоо. АН, МАН нэг тал болж гадаадынхны эрх ашгийн төлөө зогсоно.
Манай тал үндэстнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө тэдэнтэй өрсөлдөнө гэж ҮШН-ын дарга Ц.Цолмон ярив.
Го.Энхтөр