Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд нэг хүүхдийн үдийн цайны зардлыг өдөрт 400 төгрөгөөр тогтоож сургуулиудад олгож буй. Нийслэлийн Аудитын газраас уг хөтөлбөрт тусгасан мөнгийг хэрхэн зарцуулсан талаар зарим сургуульд шалгалт хийжээ.
Хүүхдийн тоог төлөвлөхдөө хичээлийн дундуур гарсан шилжилт хөдөлгөөн, анги дэвшилтийн дунджийг зөв тооцдоггүй, түүнд тавих хяналт хангалтгүй байгаагаас нэг хүүхдэд ногдох зардлыг илүү тооцож санхүүжилтийг хэдэн арван саяар илүү төлөвлөсөн зөрчил илэрсэн байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль “Үдийн цай” хөтөлбөрийн үлдэгдэл 4589.7 мянган төгрөгийг сургуулийн урсгал засварт, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургууль 623.0 мянган төгрөгийг ойн арга хэмжээнд зарцуулсан байна.
Мөн сургуулиуд орон тоо ны бус Хяналтын зөвлөл байгуулсан ч ихэнх нь тодорхой ажил хийгээгүйн дээр эцэг эхийн төлөөлөл тогтоосон тооноос цөөн байсан аж. Мөн зарим сургууль өөрсдийн цайны газраас үдийн цай нийлүүлдэг ч хоолны орц, илчлэгийг тогтоогоогүй байжээ. Түүнчлэн сургуулиудын цайны газрын тоног тө- хөөрөмж, үдийн цайны гэрээ байгуулсан байдал, хоолны цэс зэрэгт судалгаа хийж, эрүүл ахуйн нөхцөл, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгахад ихэнх сургуулийн бэлтгэн нийлүүлэгчид эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлжээ.