Баянхонгор аймгийн Шаргалзуут тосгонд өчигдөр “Сарлагийн наадгай” наадам боллоо. Энэ наадмыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нутгийн иргэдтэй хамтран жил бүр зохион байгуулдаг.
Энэ жилийн сарлагийн наадмын үеэр хурдан сарлагийн уралдаан, эмнэг сарлаг сургах тэмцээн, сарлагийн сүүгээр хийсэн цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, шилмэл үүлдрийн бух шалгаруулсан байна.