АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Консулын газар цагаачлахад зориулсан мэдээллийн үйлчилгээгээ тэлэх зорилгоор тендер зарлахад Канадын “CGI Federal” компани шалгарчээ.
Тус Консулын газар нь АНУ-д цагаачлахаар хүсэлт гаргаж буй хүмүүст мэдээлэл, зөвлөгөө өгөх, материал бүрдүүлэхэд туслах зорилгоор салбараа дэлхийн 60 оронд байгуулсан.
Энэ жил шинээр таван улсад салбар байгуулахаар төлөвл өсний тоонд Монгол, Казахстан, Тажикстан, Кыргызстан, ОХУ багтжээ. Уг салбарыг тухайн оронд буй АНУ-ын Элчин сайдын яамны дэргэд байгуулах бөгөөд энэ ажилд нийт 26 сая ам.доллар төсөвлөсөн байна.