Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг өнгөрөгч долдугаар сарын байдлаар дүгнэснээ өчигдөр мэдээллээ.
Тухайлбал, энэ оны эхний долоон сард Монгол Улсад 39846 эх амаржиж, ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн тоо 40 га руй мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 3.5 дахин өсчээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор 2.7 сая ир гэнд 413.7 тэрбум төгрөгийг “Хүний хөгжил” сангаар дамжуулан олгосон байна. ДНБ эхний хагас жилд 4762.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.1 хувь буюу 1073.5 тэрбум төгрөгөөр өсчээ.
Уг өсөлтөд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын болон бүтээгдэхүүний татварын өсөлт голлон нөлөөлсөн аж. Харин мөнгөний нийлүүлэлт өнгөрөгч сарын эцэст 5922.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2379.4 тэрбум төгрөг буюу 67.2 хувиар өсчээ.
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний долоон сард 2305.7 тэрбум, зарлага ба эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2180.3 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 125.4 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Манай улс энэ оны эхний долоон сард нийт 116 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5784.0 сая, үүнээс экспорт 2341.6 сая, импорт 3442.4 сая ам.долларт хүрчээ.
Ц.Энх