Германы эрдэмтэд ОХУ-ын Сибирь орчмын нутгаас чулуун зэвсгийн үед хамаарах хүний хөлийн хуруу олсноо мэдээллээ. Тэрх үү хурууны ДНХ-г тогтоолгохоор Германы Макс Планкийн институт руу явуулсан гэнэ. Ингэснээр чулуун зэвсгийн үеийн хүн, неандерталь хүмүүстэй нэг дор амьдарч, эвцэлд орсон эсэхийг нь тодорхойлох гэнэ.
Сүүлийн үеийн судалгаагаар Африкаас бусад тивийн хүмүүсийн ДНХ-д неандерталь хүний ген агуулагдаж буйг тогтоосон. Тэгвэл Сибириэс авчирсан олдвор уг хүний гарал үүслийг судлахад чухал нөлөөтэй гэнэ. “Энэ бол ердийн хөлийн хуруу биш.
Харин хүн төр өлхтний өвөг, үүсэл гарлыг тодорхойлох үнэт олдвор. Энэ хуруу 40 мянган жилийн тэртээд хамаарна. Тэгвэл неандертальчууд 45 мянган жилийн тэртээ Алтайн уулсын хавьд нутагладаг байсан” хэмээн судалгааны багийн ахлагч Эрик Тринкаус ярьжээ.