УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа.
-Та яаж амарч байна даа?
-Надад амрах цаг алга. Ялан гуяа манай УИХ, хууль, хяналтын байгуул лага ажиллах хэрэгтэй. Цагаан сар хийх гэж бөөн юм болно. Цэргийн, эмэгтэйчүүдийн, эх үрсийн гээд баяр залгана. Тэгээд наадам болохоос са рын өмнө уур амьсгал нь ороод л дуусаж өгдөггүй. Баярлах нь ихдээд ажиллах цаггүй болоод байна. Эн гийн ажилтнууд нь ажиллаж байна л даа. Гэвч шийдвэр гаргах төвшнийхөн нь амраад байхаар ажил явах гүй. Со циализмын үед ийм байгаагүй. Найм дугаар сарын дунд болчихоод байхад бүгд амарсан хэвээр. Аймаг, сум, сургуулийн ой залгаад явчихдаг. 1990 оноос хойш ийм болчихлоо.
Баяр наад мын тухай хуулийг шинэчлэхгүй бол энэ байдлаар хол явахгүй нь. Зуны цагт төрийн албан хаагчдыг ам раадгийг болих хэрэгтэй. Төрийн ажлыг зогсоох гүйгээр зохицуулах ёстой. Хэрэгтэй, үгүй баахан баяр, ой тэм дэглэхийн хэрээр өч нөөн хөрөнгө дэмий зарлагадаж, олон ч хүн амиа алдлаа. Сонгуультай ч холбоотой юм болоод байна. Бөхийн найраа газар авлаа шүү дээ. 150-200 сая төгрөгийн найраагаар начин төрж байна гэлээ. Ийм наадам гэж юу байх вэ дээ.
-Гишүүдэд даншиг, ойн урилга их ирүүлдэг байх. Танд хэр их урилга ирүүлж байна вэ?
-Урилга ирүүлж байна аа. Нэг сум ын ой болоход УИХ-ын гишүүн очих ямар хэрэг байна. Сумынхаа хэм - жээнд л тэмдэглэнэ биз дээ. Тэгж ая тал засах хэрэггүй. Ер нь ар дын хувьсгалын ойг жил бүр ин гэж тэмдэглэх хэрэггүй юм. Тав, 10 жил дээ нэг тэмдэглэж байя. Асар их зарлага гарч, ажил цалгарддаг. Мон голчууд их баярхуу болж. Орон нутагтаа очиж баярхдаг. Тэрний хүү хэд баяжсан байна, ээж аав даа суварга босгожээ гээд л өрсөлддөг болсон. Баяр бо лохын хэрээр айл бүр хонь, ямаа төхөөрч, хорхог боодог хийх болов. Монголчууд хэзээ зуны цагаар мал төхөөрч байлаа. Юм хэрээсээ хэтэрлээ. Шагнал ч гэсэн утгаа алдсан. Ардын хувьсгалын 90 жилийн ойн медальгүй хүн ховор болжээ.
-Монголчууд зөв хооллох та лаар ар вин туршлага, уламж лал тай бай сан. Зун уг нь мах гэ хээ сээ ца гаан идээ түл хүү хэрэг лэдэг. Таны хувьд зөв хоол лож чаддаг уу?
-Би “Нарантуул”, эсвэл хороол лын гээд аль ойр байгаа хүнсний захаас махаа авдаг. Түүнээс мал нядлахгүй. Бэлтгэдэг, бизнес эрхэлдэг хү мүүс байгаа. Зөв хооллож, хөдөлг өөнтэй байх хэрэгтэй. Зун мах бага идэж, цагаан идээ түлхүү хэрэглэх уламж лалаа дагах учиртай.
-Танай “ангийнхан” дунд гольф тог лодог хүн нэлээд хэд бий. Та сонирх дог уу?
-Би тэр гольф, бильярд, элдэв найр наадмын урилга гэх мэтийг сонирх доггүй. -Гэхдээ эрүүл байхын тулд хөдөл гөөнтэй байх хэрэгтэй гэж та сая хэлсэн шүү дээ. -Би “Оргил”-д нэг усан сан барь сан. Тэндээ хааяа сэлдэг юм. Гэхдээ байнга очих зав гарахгүй юм аа. Хуу лийн төсөл дээр ажиллах энэ тэр гэсээр орой тараад сэлнэ гэхээр бас хэцүү. Х.Баттулга сайд шиг тууш тай хичээллэвэл үр дүн гарах л байх. Би тэгж чадахгүй л байна. Дуу хөгжим сонсож, салхинд гарах дуртай.
-Ямар урсгал, чиглэлийн дуу сонсдог вэ?
-Би хип хоп дуунд дуртай. “Ice top”, “Татаар” зэрэг хамт лагийг сонс дог. 1990- ээд оны эхээр ма найд хип хоп хамт лаг олноор төрсөн ч одоо цөөрчихлөө. Бас дууны сэдэв нь ээж, аав гэх мэт хүрээнд эргэлдэх болж. Хип хопчид эх орон, байгаль орчноо хамгаалах, хүнийг зөв хайрлах зэрэг сэдвийг хөнд өж, дуугаараа хүүхэд залуучуудад төлөвшил олгох ёс той. Гэхдээ манайд энэ чиг лэлийн дуу попоосоо илүү хөгж сөн гэж боддог. Дэлхийн хэмжээнд зэрэгцэхээр болж “тасарчихсан” шүү дээ. Сайн сайн хип хоп хамтлаг санхүү гээс болоод чимээгүй болж байна. Би урлаг, спортын салбарыг чадлынхаа хэрээр дэм жиж, нэлээд хөрөнгө зориул сан.
-Таны насныхан дунд хип хоп дуу сонсдог, ойлгодог хүн ховор. Харин та их залуу сэтгэлгээтэй юм?
-Тийм л дээ, дуулаад байгаа юм уу, шүлэглээд байна уу л гэж ярь даг. Ойлгодоггүй. Энэ урсгалаар дуу лах хэ цүү. Монгол хэл хатуудаа тооцогддог. Нэг амьсгаагаар олон үг багтааж хэлэхэд чадвар хэрэгтэй. Зо хиолын дуу бол өөр. Поп болон зохиолын дууны хөгжил зогссон. Ер нь 1970, 1980-аад оны үеийн алдартай хамт лагуудыг давж чадах хүмүүс алга.
-Таныг “Нарантуул” олон улсын худалдааны төвийн эзэн гэдгийг хүмүүс мэднэ. Сайхансамбуу өөрөө энэ захаар үйлчлүүлдэг болов уу гэж сонирхдог. Та хамгийн сүүлд хэзээ үйлчлүүлсэн бэ?
-Зун манайх засвар хийсэн, өөрийн юм болохоор ажил нь хэр явааг хянах гээд нэлээд хэд очсон. Ойрд үйлчлүүлээгүй юм байна.
-Улстөрчид хүссэн хүсээг үй олон ний тийн анхаарлын төвд бай даг. Та үс ний за сал таа ер нь өөрчлөхгүй юм аа.
-Гурван долоо хоноод л үсээ багас гуулдаг юм. 2000 оноос хойш ийм үс тэй байгаа. Миний нас ны хүн нэг их урт үсээр яах вэ дээ. Тэгээд ч үс маань бурж гар. Залуу байхад өргөн өмд, урт үс моод болоход цаг үеэ дагаад ургуулж л байлаа.