Намаараа, нутгаараа талцах нь сүүлийн үед бүр гаарсан. Уг нь цөөхөн монголчууд эв нэгдэлтэй, амь нэгтэй байсан нь бидэнд өлзийтэй. Тэгвэл намаар, нутгаар талцдаг муухай уламжлалыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар эвдсэн гэнэ.
Спикер Хөвсгөл, Булганд ажиллаж буйг бид мэдээлсэн. Ажилдаа орохын өмнөхөн тэрбээр хэд хоног АН-ын даргын нутаг Увс аймгийн Хяргас нуурын эрэг дээр түүнтэй хамт амарсан аж. Амрахынхаа хажуугаар тэд малчин айлуудаар зочилжээ.
Намаараа талцалгүй хамт зочилсонд нь нутгийн иргэд ам сайтай суусан гэнэ.