Монгол Улс Арабын нэгдсэн Эмират улсад уран нийлүүлэх талаар гэрээ хийж эхэлсэн гэж гадаадын хэвлэлүүдээр мэ дээлсэн билээ. Тэгвэл АНЭУ ОХУ-тай цөмийн хаягдал хүлээн авах гэрээ байгуулж байна гэх мэдээ “The National” сонинд нийтлэгджээ. АНЭУ 2017 онд цөмийн цахилгаан станцаа ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд түүнээс гар сан хаягдлаа хаях газраа идэвхтэй хайж байгаа аж.
Одоогоор Орос, Франц улс л цө мийн хаягдлыг дахин боловсруу лахаар нутагтаа оруулах хуультай гэнэ. Харин энэ тухай “Росатом”-ын нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ажилтан “Орос улс өөрсдийн барьсан цөмийн цахилгаан станцын хаягдлыг л авах эрхтэй. Арабын энэ улсад бид юу ч бариагүй болохоор хаягдлыг нь юу гэж авах билээ” гэж няцаасан байна. Гэвч ОХУын иргэд энэ үгэнд итгэхгүй байгаа аж.
Цөмийн хаягдал нутагтаа оршуулахын эсрэг 20 жил тэмцэж буй Оросын “Эко хамгаалалт” группийн тэргүүн Владимир Сливяк “Засгийн газар ийм гэрээ хийх гэж байгаа мэдээлэл бий. Хэрэв арабууд мөнгө өгөх юм бол бараг зөвшөөрөх байх. Зөвхөн өөрсдийн хийсэн станцын хаягдлыг авна гэсэн хууль байхгүй. Сүүлийн 20 жилд “Росатом” Оростой ямар ч хамаагүй цөмийн стан цуудаас хаягдал авах гэрээ байгуу лах гэж хөөцөлдөж байгааг бид мэднэ” гэж ярьсан байна.
Гаднаас цөмийн хаягдал авах нь цөмийн эрчим хүчээр хоолоо олж иддэг “Росатом”-д л ашигтай бо лохоос улсад ихээхэн зардал, эрсдэлтэй зүйл. Манай цөмийн эрчим хүчнийхэн одоо л мөнгө олж байвал ирээдүйгээ бодохгүй улс” хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн тус группээс энэ талаар эсэрг үүцэл илэрхийлэн, хөдөлгөөн өрнүүлэхээр болсон гэнэ.
М.СУГАРАА