“Ард түмнээ сонсох аян”-д гараад буй МАН-ынхан эх орноо тойроод дуусаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт тус аяныг Дорноговь аймагт зохион байгуулжээ. Нийт 14 суманд ажилласан юм байна. Мөн гуравхан сумтай Говьсүмбэр аймгийг ч мартаагүй юм билээ.
Тухайн аймагт ажиллахад тэндээс сонгогдсон УИХын гишүүд нь хүчин зүтгэж буй гэнэ. Говьчуудыг сонсоход Ж.Батсуурь голлож ажиллажээ.
МАН-ын аян одоо Сүхбаатар аймагт үргэлжилж буй юм байна. Тус аймгаас сонгогдсон МАН-ын гиш үүн Р.Буд, Ч.Улаан нар нутгийнхнаа сонсож яваа гэнэ.