Зунжин “унтсан” Төрийн ордон өнгөрсөн долоо хоногт сэрэв. Дөрвөн зүг, найман зовхис тоо тарж одсон эрхэм гишүүдийн тү- рүүч найр наадмын хэмнэлээсээ арай ядан салж ажилдаа иржээ. Гэхдээ ажилдаа санаа зовсон ийм гишүүн одоохондоо өдрийн од мэт цөөн байна. Тэд Төрийн ордноо ээлжлэн “манаж” байгаа аятай нэг өдөр 2-3 хүн л сууж харагдана. Ордны хонгилоор сэтгүүлчдээс өөр хүн холхихгүй шахам байсан өдрүүд шувтарсхийж, сүмоч гишүүн Д.Батбаяр болон Ш.Сайхансамбуу, Г.Батхүү нар хой мор дүүргээд жигтэйхэн.
Угаасаа сүр бараа тай хүмүүс учраас ордон дүүрэхгүй хаачив гэж. Ээлжлэн “үзэгдсэн” гишүүдийн тоо ямар ч бай сан 10 гарчээ. Дээрээс нь Ерөнхийлөгч Хов доос, Ерөнхий сайд Хэнтийгээс, УИХ-ын дарга Хөвс гөлөөс Улаанбаатарт хөл тавив. УИХ-ын гишүүдийг бодвол харьцангуй богино амардаг гүйцэтгэх засаглалынхан ч ажилдаа шамдав. Угаасаа тэдний амралт өнгөрсөн даваа га ригт дууссан. Сайд нар цуглажээ. Хуваарь ёсоор өнг өрсөн лхагва гаригт Засгийн газар хуралдаж, 20 гаруй асуудал хэлэлцлээ. Тэд ирэх хичээлийн жилд их, дээд сургуулийн өдрийн ээлжийн оюутнуудад сургалтын төлбөр болгож 491960 төгрөгийг “Хү- ний хөгжил” сангаас шилжүүлэх шийдвэр гаргав. Оюутнууд, тэдний эцэг, эх уужуухан амьсгаа авлаа. Ингээд манай улсын нийт 160 мянган оюутан (Үнэндээ гүйцэтгэлээр 133.000 гэж гар сан байна лээ)
2012 он гармагц АН, МАН-ын сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөгийг авчих нь. Оюутнуудыг онцолдог юм байж, үлдсэн хүмүүс нь яах вэ. 500.000 төгрөгийг нь сар бүр хуваан олгож буй. Одоо өгч буй мөнгө 500.000 төгрөг болтол буюу ирэх оны зургадугаар сар хүртэл иргэд сард 21000 төгрөгөө авна. Гэхдээ үлдсэн нэг сая төгрөгөө яах вэ. Орон сууцны төлбөр, боловсрол, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр өгнө гэс нээ хэзээ биелүүлэх вэ. Үүнд салбарын дэд сайд ха риулж чадсангүй. Сангийн яам руу чихэв. 60- аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1.5 сая төгрөгөө бүтэн авч мэдэх юм билээ. Энэ талаар ярьж буй гэсэн. Харин ажил хийж, улсын татварыг бүрдүүлдэг хэсгийнхнийг “шоовдорлож” орхих шинжтэй. Үүнээс гадна олон нийтийн анхааралд байгаа Тавантолгойн орд тойрсон сэдвээр Иргэний танхимд хэлэлцүүлэг болсон. Мэдээллээр “цан гасан” хүмүүс хөрөнгө оруулалтын гэрээ бай гуулах хэлэлцээ, сонгон шалгаруулалтын явц, Таван толгойн ордын аль хэсгийг ашиглаж, ямархуу олборлолт хийгээд байгаа талаар ойлголттой болсон биз.
Тавантолгойн хамгийн их судалсан, шууд ашиглаж болох нь Цанхийн орд. Үүнийгээ Засгийн газар баруун, зүүн гэж ангилаад эхнийхэд нь гаднын хөрөнгө оруулагчдыг, удаахад нь төрийн мэдлийн “Эрдэнэс МГЛ”-ийг ажиллуулах учиртай гэнэ. Зүүн Цанхиас одоогоор 300.000 тонн нүүрс олборлоод зөөхөд бэлэн болгосон, анхны экспортоо хий сэн байна. Баруун Цанхид оруулах гаднын компаниудаас зургааг нь сонгочихоод буй. Бас уг ордоос нийт ашгийн 64 хувийг Монголын тал авна гэсэн. Харин эрдэмтэд “Тавантолгойг дотоодын компаниуд 100 хувь ашиглавал л үр ашгийг нь Монгол Улс хүртэнэ” гэсэн өөр дүгнэлт хийсэн. Чухал асуудлыг эхнээс нь шийдэж, үгүй ядаж мэдээлэл өгсөн долоо хоног шувтарлаа.