-Анх 1944 онд АНУ-ын 33 дахь Дэд ерөнхийл өгч Генри Уаллас Монгол Улсад айлчилж байсан. Уг айлчлал манай улс тус гаар тогтноход үнэтэй хувь нэмэр оруулс наараа түүхэн ач холбогдолтой. 67 жилийн дараах энэ айлчлал түүнтэй дүйцэхүйц хэм жээний ач холбогдолтой байх болов уу?
-Айлчлал хэр үр дүнтэй болсныг хожим түүх чид дүгнэх биз ээ. Гэхдээ манай хоёр улсын эдийн засаг, улс төрийн хэлхээ холбоо жил ирэх ту сам бэхжиж, энэ нь хамтын ажиллагаа, харил цааг шинэ шатанд гаргаж байгаад би баяр тай байна. Монголд айлчилж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Айлчлал элэгсэг дотно байдалд болно гэдэгт би итгэж байна. Монгол Улс энэ 67 жилийн турш нэн ялангуяа сүүлийн 20 жилд маш их өөрчлөгдөж хөгжсөн. Та бүхэн дэлхий дахиныг дахин гайхашруулж чадлаа. Тайван замаар ардчилсан нийгэм рүү хэрхэн шилжиж болдгийг Монгол Улс өөрийн жишгээр дэлхий дахинд харуулж байна. Олон улсын байгууллагуудад эзэлж буй байр суурь болон байгалийн баялгаа зөв зохистой ашиг лаж байгаа зэргийг тэмдэглүүштэй. Мон голд хийсэн миний болон АНУ-ын бусад ал бан хаагчийн айлч лалууд, мөн Ерөнхийлөгч Ц.Элбэг дорж манай улсын Ерөнхийлөгч Б.Обама тай Ца гаан ордонд хий сэн уулзалт зэ рэг нь газар зүйн байрлалаас үл ха мааран ма най хоёр улсын нийтлэг ашиг сонир хол, үнэт зүйлстэйг харуулж байгаа юм.
-Монгол Улсын Ази болон бүс нутагтаа үзүүлж буй нөлөөллийн талаар Та ямар бодолтой байдаг вэ?
-АНУ бүс нутгийнхаа үйл ажиллагаанд идэвх тэй оролцдог, хөршүүдтэйгээ нөхөрсөг харилцдаг, хөгжин цэцэглэж буй Монгол Улсыг дэмждэг. Афганистан, Ирак болон дэлхий даяар энхийг сахиулах үйлсэд оруулж буй Монголын хувь нэмэр, тусламжийг нь үнэлэн, гү- нээ талар хаж ирсэн. Энэ жил танай улс Ардчиллын төлөө хамтын нийгэмлэгийг тэргүүлэх болсонд би өөрийнх өө зүгээс баяр хүргэж байна. Үүнийг үр дүнтэй болгох үүднээс бид нягт хамтран ажиллах учиртай.
-Хоёр том гүрний дунд оршдогоороо манай улс өвөрмөц билээ. Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд манай хоёр орны хамтын ажиллагааны талаар Та ямар бодолтой байдаг вэ? Бидний хамтын харилцаанаас ирээдүйд юу хүлээж болох бол?
–Америкчууд бид Монголын гурав дахь хөршүү- дийнх нь нэг болсондоо их баяртай байгаа. АНУ болон Монгол Улсын хамтын ажиллагаа бидний хоорондын нийтлэг эрх ашиг, стратегийн адил сонир хол дээр тулгуурладаг учир энэ харилцаагаа улам бүр хөгжүүлэх хүсэлтэй байна. Манай хоёр улс цөмийн зэвсгийн тархалтаас сэргийлэх тал дээр, мөн эрх чөлөө, хүний эрхийг хамгаалж түү нийгээ дэлхий даяар сурталчлах, улс хоорон дын ху дал даа хөрөнгө оруу лалтаа нэмэг дүүлэх, иргэдийнхээ харилцааг бэх жүүлэх зэрэг нэгд мэл зорилготой. Бидний хамтын ажиллагаа Монгол, АНУ-ын нөхөрлөлийг улам бэхжүүлдэг.
-Ноён Дэд ерөнхий лөгч Таныг Монгол, АНУ-ын бат бөх хамтын ажиллагааны төлөөлөгч гэж үзэж болох уу?
-Би айлчлалынхаа үеэр танай улсын удирдлагуудтай уулзаж, монгол хүмүүстэй танилцах болсондоо баяртай байна. Гэртээ хариад Монгол орон олон талаараа хөгжиж байгааг уламжилна. Монголд ардчилал, эдийн засаг биширмээр хурдацтай хөгжиж байгаагаас гадна идэвхтэй иргэний нийгэм, хүний эрхийг дээдлэх болсон гээд олон дэвшил гарч байна. Танай улсын түүхийг сөхөж үзэхэд, Монголын эдийн засаг бизнес эрхлэлтийн таатай орчинтой, АНУ-тай байнгын хамтран ажиллаж, дэлхий даяар энх тайвныг сахиулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг улс гэдэг нь харагддаг.
-Манайд уул уурхай эрчимтэй хөгжих гэж буй энэ үед хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанаас ямар өөрчл өлтийг хүлээж байна?
-Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа аль алинд маань ач тусаа авчирна гэдэгт би эргэлзэхгүй байна. Хамгийн орчин үеийн менежмент, аюулгүй орчин дадлага туршлага арвинтай АНУ-ын компаниуд Монголын эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлалын салбарт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж, хөгжилд хөтөлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Би манай хоёр орны ирээдүйн, ойрын жилүүдийн хамтын ажиллагааг тэсэн ядан хүлээж байна.