Айлчлал давхацсан долоо хоногийн салхийг хагалж, БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бак айлчлалаа өчигдөр эхлэв. Манай улсын Ерөнхийлөгчийн урилгаар уржиг дар эх оронд маань буусан түүний айлчлалын гол зорилго уул уурхайн салбарт чиглэнэ хэмээх хэвлэлийнхний таамаг талаар болсонгүй. Учир нь хоёр улсын Ерөнхийлөгч хэв лэлийнхэнд мэдээлэл хийх үеэр ноён И Мён Бак айлч лалын зорилгоо дээрх байд лаар тодорхойлов. Энэ чиглэлээр хамтрахаар та лууд то хирч чадсанд тэр сэт гэл өег байгаа бо лолтой. Ноён Ерөнхийлөгч “Чингис хаан” зо чид буудалд буугаад буй юм. Түүний мөрийг АНУ-ын дэд Ерөн хийлөгч Жозеф Байден дарсан юм. Тэрбээр өчиг - дөр үд дүнд манай ул сад буулаа. Нэг өдөр хоёр том улсын Ерөн хийлөгч, дэд Ерөн хийл өгч зэрэг цэн айл чилсан түүх манайд ховор биз ээ.
.jpg)
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хороо байгуулна
09.30 цаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргийн хамт БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бакийг Сүхбаатарын талбайд угтан авснаар айлчлал албан ёсоор эхэллээ. БНСУ-ын Ерөнхийлөгч манай Ерөнхийл өгчөөс нуруугаар яльгүй өндөр, нэлээд туранхай хүн аж. Уламжлал ёсоор зочид Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн. Айлчлалын эхний өдөр хоёр орны Ерөнхийлөгч ёслолын уулзалт, албан ёсны хэлэлцээ хийлээ. Үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд хоёр ч баримтад гарын үсэг зурсан. Ёслол эхлэхийн өмнө Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийл өгчид Төрийн есөн хөлт цагаан туг бүхий өргөөгөө танилцуулна лээ. Гуулин улсын тэргүүнийг манай Ерөнхийлөгч хөгжө өсөн бололтой, чангаар инээж харагдсан. Тэдний “чөлөөт цаг” дуусаж, албан ёсны баримт бичигт гарын үсэг зурах ёслол эхлэв. Эхнийх нь Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай. Үүнд хоёр орны Эрүүл мэндийн сайд нар гарын үсэг зурсан юм. Уг хамтын тохиролцоогоор өмнө нь байгуулсан санамж бичгийг илүү өргөтгөсөн юм байна. Улмаар анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлийн хамтарсан байгууллага байгуулах, эмнэлгийн мэдээлэл харилцааны технологийн системтэй болох, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг давтан сургах, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр хамтран ажиллах боломжтой болж буй аж. Мөн БНСУ-ын сонирхлыг ихэд татаж байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг манай ЭБЭХЯ, тус улсын Мэдлэгийн эдийн засгийн яам хооронд байгууллаа. Энэ нь эрдэс баялаг, эрчим хүчний салбарын эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, уг салбарт ажиллах хоёр улсын аж ахуйн нэгжийг дэмжих зорилготой юм байна. Түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хороо байгуулах гэнэ.
БНСУ 300 сая долларын буцалтгүй тусламж олгохоор болов
Албаны ийм арга хэмжээний дараа хоёр улсын Ерөнхийл өгч хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Төрийн ёслол хүндэтгэлийн танхимын лоожны хэсэгт сэтгүүлчдийг байлгасан. Угаас энэ танхим цуурай “дамжуулдгаараа” алдартай. Дээрээс нь сэтгүүлчид тэртээ дээр “цөлөгдсөн” учир асуулт тавих боломж олгоогүй юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдээлснээр албан ёсны хэлэлцээрээр дөрвөн ч чухал асуудлыг хөндөж, тохирчээ. Байгаль орчныг хамгаалах ногоон үзэл баримтлалын тухайд хоёр Ерөнхийлөгчийн байр суурь ижил аж. Энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой хэмээн ярилцжээ. Нэг ёсондоо ногоон хөгжил, дэлхийн цаг уурын өөрчлөлтөд санаа зовнидгоо илэрхийлсэн байна. БНСУ-ын Засгийн газар саяхан “Ногоон хөгжил” хөтөлб өр баталж, энэ хүрээнд Австрали, Дани, Швейцарь улсын оролцоотой “Ногоон хөгжлийн хүрээлэн” байгуулж буй аж. Ирэх аравдугаар сард Улаанбаатарт усны асуудлаар “Ази, Европын уулзалт” байгууллагын гишүүн орнуудын хурал Байгаль орчны сайд нарын хүрээнд болохыг манай Ерөнхийл өгч хэлжээ. Мөн БНСУ-д болох цөлжилтийн эсрэг олон улсын хуралд Монгол Улс идэвхтэй оролцохоо мэдэгдсэн байна. Мөн манай улсын эдийн засаг, хүний хөгжлийг дэмжих зорилгоор БНСУ 300 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Уг зээлийг Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулахад зориулна гэдгээ Ерөнхийлөгч онцолсон юм. Үүнээс гадна Төрийн тэргүүн нэгэн шинэ санаачилга дэвшүүлж, дэмжлэг авсандаа талархаж байна лээ.
2011-2013 онд манай улс Ардчилсан орнуудын дэлхийн хамтын нийгэмлэгийг тэргүүлэхээр болсон. Тиймээс тэрбээр Азид ардчиллыг бэхжүүлэхийн тулд “Ардчиллын төлөө Азийн түншлэлийн санаачилга” гаргасан аж. БНСУ-ын Ерөнхийл өгчийн айлчлалаас иргэдийн хүлээж буй нэг асуудал нь виз. Хоёр орны иргэд харилцан зорчиход гарах визийн хүндрэлийг шийдэх талаар Ерөнхийлөгч нар санал солилцоод тодорхой тохиролцоонд хүрснийг Төрийн тэргүүн уламжилсан. БНСУ-ын Ерөнхийлөгч түүний хэлснийг бататгав. Манай Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж буйгаа хэлээд тэр “Бид эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан. Хоёр улсын хөгжлийн цогц бодлогын хүрээнд эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн байгаль орчин, ногоон хөгжлийн хүрээнд, ялангуяа газар тариалангийн салбарт загвар аж ахуй ажиллуулахаар ярив. Агаарын тээврийн давтамжийг нэмэх, виз олгох журмыг хөнгөвчлөх өөр цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо. Монгол Улс Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохын тулд хоёр улсын албан ёсны яриа хэлэлцээр эхлүүлсэнд талархаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын уран баяжуулах үйл явцад сэтгэл эмзэглэж явдгаа харуулж, бүс нутгийн энх тайван, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх байр сууриа дахин нотоллоо” гэсэн юм. Тэрбээр манай Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа БНСУ-д айлчлахыг урьсан байна. Мөн Төрийн тэргүүнтэй илүү дотно танилцсанаа онцолно лээ. Үүгээр Төрийн ордон дахь арга хэмжээ өндөрлөж, зочид “Чингис хаан” зочид буудлыг зорьсон юм. Тэнд БНСУ-ын Ерөнхийл өгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар бараалхсан. Мөн ноён Ерөнхийлөгч Ли Тэ Жун эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгээр зочилсноор өчигдрийн албан арга хэмжээ өндөрлөлөө. Өнөөдөр тэрбээр “Яармагийн дэнж”-д зохион байгуулах Монгол наадмыг үзнэ.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч ач охинтойгоо иржээ
12.00 цаг. АНУ-ын дэд Ерөнхийл өгч Жозеф Байден өчигдөр үд дунд манай улсад буусан юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд түүнийг угтан авсны дараагаар Хүндэт харуулын дарга илтгэл өгч, хоёр орны “Төрийн дуулал” эгшиглэлээ. Анх 1944 онд АНУ-ын 33 дахь дэд Ерөнхийлөгч манай улсад айлчилж байжээ. Дэд Ерөнхийлөгчийн айлчлал 67 жилийн дараа сэргэсэн нь энэ. Тэрбээр АНУ-ын 47 дахь дэд Ерөнхийлөгч бөгөөд 2009 оны нэгдүгээр сард уг албанд сонгогджээ. Мөн 1973 онд 30 настайдаа АНУ-ын Сенатын хамгийн залуу гишүүн болсон түүхтэй аж. Ихэнх төрийн айлчлалд зочид гэргийгээ дагуулдаг бол тэрбээр ач охиныхоо хамт ирсэн байна. Ерөнхий сайд, АНУ-ын дэд Ерөнхийлөгч нарын албан уулзалтын дараа тэд хэвлэлийнхэнд товч мэдээлэл хийлээ. Уулзалтын үеэр хоёр улс нийтлэг үнэт зүйлс, харилцан ашиг сонирхолдоо суурилсан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцсон байна. Мөн манай талаас Мянганы Сорилтын Сангаас үзүүлэх тусламжийн хоёр дахь сонгон шалгаруулалтад оролцох, АНУ-ын тэтгэлгээр тус улсад суралцах монгол оюутны тоог нэмэх хүсэлтээ илэрхийлжээ. Мөн олон улсын асуудлаар санал солилцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах талаар ярилцжээ. Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг Америкийн тал өндрөөр үнэлсэн байна. Энэ тухай Ерөнхий сайд мэдээлэлдээ онцлов. Ноён Ж.Байден “Танай улсын гуравдагч хөрш гэж тооцогдож байгаадаа баяртай байна. Монгол Улсын улс төрийн шинэчлэлт өөрчлөлтийг бусад гуравдагч хөршүүдийн адил дэмжин ажиллах болно” гэжээ. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах талаар хоёр тал үргэлжлүүлэн ажиллахаар тохирсон байна. Үүний дараа тэрбээр бэсрэг наадам үзэж сонирхжээ.