Дэлхийн оюутан залуучуудын 26-р спортын наадам өндөрлөх үедээ орлоо. Улс орнуудын оюутан тамирчид тэмцээний талбайд алт, мөнгөн медалийн төлөө өрсөлдөхөөс гадна бие биеэсээ суралцаж, харилцан ойлголцож байна. Шэньжэний дэлхийн оюутан залуучуудын наадам нь улс орнуудын залуу тамирчдын соёлын солилцоо, найрамдлыг ахиулах таатай тавцан болжээ.
Энэ удаагийн Шэньжэний дэлхийн оюутан залуучуудын спортын наадамд 152 улс орон, бүс нутгийн оюутан залуучуудын спортын төлөөлөгчид оролцжээ. Хятад улсаас 505 тамирчин эмэгтэйчүүдийн хөл бөмбөг, эмэгтэйчүүдийн волейбол, ширээний теннис, өдөн бөмбөг зэрэг төрөлд оролцож, ур чадвараа сорьжээ. Хятадын спортын төлөөлөгчдийн тэргүүн Ян Лигүө саяхан хэлэхдээ, Хятадын төлөөлөгчид энэ удаагийн спортын амжилтад хатуу шаардлага тавиагүй, Хятадын залуу тамирчид энэ удаагийн боломжийг ашиглан, гадаадын тамирчидтай харилцан солилцож, суралцахыг хүсч байна гэжээ.
Бид энэ удаа алтан медаль болон амжилтанд хатуу шаардлага байхгүй, хэдэн алтан медаль авч чадна төдийг ч авч болно, гэвч бид тамирчдад, гадаадын оюутнуудтай танилцаж, тэднийг ойлгох шаардлагыг тавьсан. Бид тэмцээнд оролцох төдийгүй, харилцаа солилцоонд ч оролцох хэрэгтэй. Энэнхүү наадам нь хэрэг дээрээ залуу оюутан сурагчдад харилцаа, солилцооны тавцанг нээж өгч байгаа юм гэж Ян Лигүө тэмдэглэжээ.
Шэньжэний наадам нь дэлхийн олон орноос ирсэн оюутан тамирчдыг хамгийн ойроос харилцан солилцох боломжийг олгосон юм. Тэд арьс өнгө өөр, янз бүрийн хэлээр ярьдаг ч Шэнь жэньд тэд сайн найз нөхөд болцгоов. Туркийн усны бөмбөгийн багийн хамгийн залуу тамирчин Туна Тали Шэнь жэньд дэлхийн олон газраас ирсэн тамирчдтай танилцж, олон улс орны нийгэм соёл, зан үйлийн талаар ойлголттой болсон байна.
Шэн жэний дэлхийн оюутан залуучуудын спортын наадам нь улс орнуудын оюутнуудад Хятад улсыг ойлгох боломжийг олгов. Кенийн хөнгөн атлетикийн тамирчин Матхев Кипто дэлхийн оюутан залуучуудын спортын наадамд оролцох болсонд ихэд сэтгэл хөдөлж, Хятад улсыг улам илүү ойлгох завшаан тохиолоо гэжээ.
Хятад улс маш түргэн хөгжиж байна, бодит хүчээрээ бол Их наймын бүлгийнхтэй өрсөлдөж болох юм. Энэ удаа би Шэнь жэньд ирээд эндэхийн зам харилцаа, эдийн засаг нь ихэд хөгжсөнийг мэдэрлээ. Энэ удаа Хятад хэлийг бага сага сурсан бөгөөд бусад орнуудын тамирчдыг ч ойлголоо гэж Матхев Кипто хэллээ.
Оюутан залуучуудын наадам нь зөвхөн спортын тоглолт төдийгүй, олон соёлын харилцаа солилцооны тавцан боллоо. Залуучуудад гадаад ертөнцийг нээн хайж, эрдэм мэдлэгт шамдах хатуу чин хүсэл эрмэлзэлтэй байгаа, Шэнь жэний дэлхийн оюутан залуучуудын спортын наадам тэдэнд өргөн боломж тавцанг нээж байна. Энд тамирчид хоорондоо спортоор ур чадвараа сорих төдийгүй, тэмцээнээс гадуур харилцан ойлголцож, солилцоо хийж болох юм. Анголын төлөөлөгчдийн тэргүүн Карлос Лопес , Шэн жэний дэлхийн оюутан залуучуудын спортын наадам нь дэлхийн залуучуудын өргөн цуглаан болж байна гэж үзэж байна.
Оюутан залуучуудын спортын наадам нь өрсөлдөөн тэмцээнийг харуулж байгаа төдийгүй, улам олон агуулгыг илтгэж байна. Дэлхийн оюутан залуучуудын спортын наадам нь дэлхийн залуучуудын өргөн цуглаан болж, харилцан танилцаж, ойлголцож байна. Энэ бол нэгэн төрлийн соёлын солилцоо болно, залуучуудад бусад орны соёл болон бусад орны залуучуудыг ойлгон таних боломжийг олголоо. Үүний зэрэгцээ энэхүү их наадмаар улс орнуудын залуучууд бүр өөрийн авяас чадвараараа улс орныхоо онцлог соёлыг харуулж болох юм гэж Карлос Лопес тэмдэглэлээ. /Баясгалан орчуулав/