Улстөрч бүсгүйчүүд 2012 оны сонгуулийн босгон дээр хүчээ нэгт гэхээр шийдэж, “Үндэсний эв, эе” холбоо байгуулснаа зарласан нь саяхан. Хэзээний л атаа, жөтөөтэй, хов хөөцөлддөг гэдэг муу нэртэй ч үнэн дээ улсын хамаг ачааг үүрч явдаг бүсгүйчүүд ийнхүү нэгдсэн нь дээрх ярианд няцаалт өгсөн хэрэг байв. Тус холбоонд улс төрийн хэд хэдэн нам, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага нэгдсэн. Ингээд тэд нам харгалзалгүйгээр эрчүүдтэй “үзэлцэж”, төрийн бодлогод арга, билгийн ухааныг хослуулахаар зоригложээ. Ийм холбоо байгуулснаа албан ёсоор зар ласныхаа дараахан буюу өнгөрсөн тавдугаар сард тэд хурлаа хийсэн. Үүнээс л нэгдэл тойрсон будлиан эхэлжээ.
.jpg)
ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДЛЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
Уг хурлаар тэд холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох учиртай байв. Нэг ёсондоо бүтэц, зохион байгуулалтын асуудлыг шийдэх байв. Бүсгүйчүүд хэлэлцээд олон жил улс төрд “хутгалдсан” туршлагатай, нийгэмд ч, улстөрчдийн дунд ч хүлээн зөвшөөрөгдсөн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Д.Мөнхөө гуайг холбооны ерөнхийлөгч болгохоор ярилцжээ. Тэрбээр УБХ-ын гишүүн байж, Үндсэн хууль батлалцаж явсан нэгэн. Энэ тухай ярилцаж тохиролцоод хуралд ортол Д.Мөнхөө гуай гэнэт нэрээ татаж, Ерөнхий сайдын зөвлөх Б.Долгорыг орондоо дэвшүүлсэн байна. Энэ нь бүсгүйчүүдийн дунд асуудал үүсгэжээ. Эхний эмэгтэйг нам харгалзахгүй хүлээн зөвш өөрөх байсан ч Б.Долгорыг бүгд дэмжсэнгүй.
Ингээд энд тэндээс өөрсдийн болоод өрөөлийн хэд хэдэн нэр дэвшүүлэв. МАН-ын М.Ичинноров бас өөрийнхөө нэ рийг дэвш үү лээд авсан байна. Эх адаг гүй, замбараагүй байдал үүсэв. Ин гээд тэргүүн сонгох ажил гацаанд орох нь тэр. Улмаар Д.Мөнхөө, Б.Долгор, иргэний хөдөлгөөний ажлаар олон жил “занималдсан” Н.Сүхжаргалмаа нар дээр “шүүлт” хийсэн байна. Гэтэл Д.Мөнхөө гуай нэрээ татчихсан байдаг. Олонхид хүлээн зөвшөөрөгдөх хүн шинээр нэр дэвшигчдийн дунд байгаагүй учир эцэст нь Н.Сүхжаргалмааг тус холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилоод тарцгаажээ. Энэ тухай Ерөнхий сайдын зөвлөх Б.Долгороос лавлав. Тэрбээр “Би их хурлын өмнөх бэлтгэл хуралд нь суусан л даа. Уг холбоо одоохондоо нам жим байгаа. Намраас цуглаж уулзах байх” гэлээ.
ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СУУДАЛ 10-15 САЯ ТӨГРӨГТ ХҮРЭВ
Ерөнхийлөгч сонгох ажил замаасаа будлиантсан тул дараа дараагийн асуудал ч хэцүүджээ. Эвлэлдэн нэгдэх замыг сонгосон бүсгүйчүүд холбооны дарга, цэргийн суудлыг булаацалдан том зорилгоо умартав. Олон жил эрх барьсан МАН, хоёрдогч том нам болох АН-ын амбийц ихтэй хүүхнүүд, санаа томтой бусад улст өрч бүсгүй хоорондоо өрсөлдөж гарч дээ. Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгчийн суудлыг 10- 15 сая төгрөгөөр үнэлсэн гэнэ. Уг мөнгийг төлөх бэлтэй улстөрч бүсг үй тийм олон биш. Ингээд энэ будлиан, наймааг эсэргүүцсэн зарим төрийн бус байгууллага холбооны эгнээнээс сайн дураар татгалзаж эхэлжээ.
Мөнгөөр наймаалцсан албан тушаалууд ч тэр үедээ эзэнтэй болж чадсангүй. 108 бүсгүй цугласан “Үндэсний эв, эе” холбооны их хурал иймэрхүү бүтэлгүйтлээр төгссөн байна. Гоморхсон, санал зөрөлдсөн, суу дал бу лаалд сан бүсгүйчүүд нэг хэ сэгтээ амсхийв. Найр, наа дам, амралтын улирал эхэлсэн учир одоохондоо бүсгүйчүүдийн хол боо амарч байна. Холбооны ерөн хийлөгчийн үү- рэг гүйцэтгэгч нь ч хилийн чанадыг зорьсон сурагтай. Ажил жигдрэх есдүгээр сард бүсгүйчүүд дахин цуглаж, суудал тойрсон маргаанаа цэгцлэх биз ээ. Ингэхдээ хамтарч ажиллаж чаддагаа харуулж, хувийн биш, улсын том эрх ашгийн төлөө нэгдэнэ хэмээн найдъя
С.ТУУЛ