МАН, Нийслэлийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Нийслэлийн ардчиллын хүрээлэн, ХБНГУ-ын Фридрих эбертийн сан хамтран “Залуучууд ба улс төр” сэдэвт намрын акедамийг энэ сарын 25-27-нд зохион байгуулж байна. Тав дахь жилдээ зохиогдож буй тус чуулга уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн залуусын төлөөллөөс гадна ХБНГУ-с туршлага солилцохоор бүтэн бүрэлдэхүүн баг иржээ. Нийт 90 гаруй төлөөлөгч залуучуудад тулгаамдаад буй өнөөгийн асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх аж. Уулзалтыг нээж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар үг хэлсэн бөгөөд “Монголын нийт хүн амын 70 хувийг залуучууд эзэлдэг, залуусын орон. Иймээс залуучуудын улс төрд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдний үгийг шийдвэр гаргах түвшинд хүргэх нь чухал. Энэ хэрээр ч манай нам шинэчлэгдэнэ. Энд хуран цугларсан залуус та бүхэн нийгэмд идэвхитэй байр суурьтай ажиллаж, сурч мэдсэн зүйлээ улс орныхоо хөгжил, сонгосон залуусынхаа төлөө зориулаарай” гэсэн юм.
НАМЗХ-ны нарийн бичгийн дарга Э.Хасартай цөөн хором ярилцлаа.
-Энэ удаагийн намрын акедамийн онцлог нь юу байна вэ?
-Өмнө нь бид уулзалтаа намын төв аппараттай хамтарч зохион байгуулдаг байсан. Анх удаа ХБНГУ-ын Фридрих эбертийн сантай хамтарч хийж байгаа маань онцлог. Учир нь хоёр орны залуус харилцан туршлага солилцох боломжтой болж байна.
-Танай багууллагын зорилго юу вэ. Цаашид залуучуудад хандсан ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?
-Залуусын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, тэднийг хооронд нь туршлага солилцон найз нөхөд болгох, нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой ажиллаж байна. Удахгүй баруун болон төвийн бүсийн залуучуудын чуулга уулзалтыг хийнэ. Манайх 335 суманд салбар холбоотой нийт 60 мянга гаруй гишүүнтэй, үндэсний хэмжээний хамгийн том залуучуудын байгууллага. Хэнтий аймгаас уг чуулганд оролцож буй аймгийн НАМЗХ-ны нарийн бичгийн дарга Б.Одгэрэлтэй ярилцлаа.
-Танай аймгийн залуучуудын тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Ажлын байр болоод хөдөлмөр эрхлэлт л дээ. Бид үүнийгээ шийдвэрлэхийн тулд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг. -ХБНГУ-ын залуусаас суралцах зүйл байгаа биз дээ? -Цаг маш сайн баримталдаг. Залуучуудад юу хэрэгтэй байна вэ гэдэг дээр анхаарч, аливаа асуудлаа шийдвэрлэхийн тулд эцсийн үздэг хүмүүс юм. Суралцах зүйл их байна.