Манай улсад нэг долоо хоног, бүр нэг өдөрт төрийн өндөр дээд хэмжээний айлчлалыг “бөөндсөн” түүх байсангүй. Даваа гаригаас эхлээд айлчлалгүй өдөргүй долоо хоног улирч буйг “Өнөөдөр” сонин содон үйл явдал хэмээн онцолж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бак, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байден нар хэдхэн цагийн зайтай Монгол Улсад зочлов. Хятадын КН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, намын улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан, Японы Парламентын гишүүд гээд л Мон голыг “онилсон” айлчлалын цуваа хөвөрлөө.
Гэх дээ эд бол ердөө л их цувааны түрүүч. Удахгүй Финландын Ерөнхийлөгч, ХБНГУ-ын Канцлер айлчилна. Дэлхийн томоохон улс орнууд Монголыг ингэтэл шохоорхож, бас өөр хоорондоо өрсөлдөн байж эх оронд минь буусны шалтгааныг хэвлэлийнхэн хангалттай хайлаа. Зочдын зарим нь албархаг үгийнхээ завсраар үндсэн зорилгоо цухуйл гаад амжсан тул хэвлэлийнхэн ч хариултаа олов. Азийн төвд орших Монгол Улс дэлхийн анхаарлын төвд орсон шалтгааныг бид мэднэ. Энэ бол манай газар доорх баялаг. Томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, үүцээ задлахдаа гаднын хөрөнгө оруулагчдад тодорхой хэсэгт нь ажиллах боломж олгосон явдал.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бак “Хоёр орны хөгжлийн бодлогыг эрдэс баялаг, эрчим хүчний салбар то дорхойлно” хэмээн тов тодорхой хэлчихсэн. Бусдыгаа бодвол тэр харьцангуй шулуухан ярьжээ. Дээрх салбарт хувь нэмрээ оруулах хүсэлтэй БНСУ-ын 100 орчим компани байгаа гэнэ. Манай улсад 300 сая доллараар оношлогоо, эмчилгээний төв байгуулах гэх мэтээр “найрах” гэж үзэж байна. Тавантолгой дахь гаднын хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалтаас тус улсын компани хасагд саныг ч хэлэх үү, Ерөнхийлөгч нь Мон голын шийдвэрийг эргүүлэх гэж оролджээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байден ач охиноо дагуулж, хэдхэн цаг саатахдаа цөмийн хаягдлыг Монголд булах нууц гэрээнд гарын үсэг зураад явлаа хэмээн иргэний хөдөлгөөнүүд ч, хэвлэлийнхэн ч хардсан. Манай талаас үүнийг жадлан эсэргүүцэж, “Айлчлалын үеэр энэ талаар А ч гэж дуугараагүй. Хэзээ ч тийм юм болохгүй” гэх тайлбар хийв. ХКН-ын урт гэгчийн гун шинтай төлөөлөг чийн айлчлал дөрвөн өдөр үр гэлжлээд өчигдөр өндөр лөсөн. “Шинэ Яармаг” хорооллын эхний шат ыг БНХАУ санхүүжүүлэхээр хэлэлцээрт гар ын үсэг зурав.
Зочдын амнаас хоёр орны хам тын ажил лагааг улам өргөжүүлэх гэх мэтийн ёсорхуу үгс хөвөрсөн ч цаагуураа уул уурхайн салбарт манай улсын компанийг оролцуулна уу гэсэн нэгэн утга илэрхийлсэн гэхэд буруудахгүй. Га зар доорх баялгийн үүцээ нээж, гаднын хөрөнгө оруу лагчдын “арааны шүлс”-ийг асгаруулж байна. Дэлхийн улс орнууд Монголын баялгаас хал багаар биш шанагаар хутгачих санаагаа хэрэгжүүлэх гэж үзэж байна. Монгол гэдийж, тэд гуйв. Эцэст нь улсдаа ашигтайгаар асуудлыг шийдэх нь чухал. Монголыг зорьсон зочдыг өөр нэг зүйл нэгтгэ сэн нь сэтгүүлчдийн хараанаас гадуур өн гөр - сөн гүй. БНСУ-ын Ерөнхийлөгч 1941, АНУ-ын Дэд ерөнхийлөгч, ХКН-ын төлөөлөгч нар 1942 онд төрсөн байх юм. Ирэх долоо хоногт манайд зочлох Финландын Ерөнхийлөгч хатагтай Таръяа Халонен ч бас “найзууд”-тайгаа нэг онд төрсөн юм билээ. Төрийн айлчлал дунд “чимэг” болсон бас нэг зочин нь Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге байлаа. Ноён Жак ч бас 1942 онд төржээ.