НХХ-ийн сайд Т.Ганди Канад улсын Олон улсын хамтын ажиллагааны сайд хатагтай Бэвэрли Ж.Ода тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ. “НХХЯ-аас уул уурхай, зам, барилгын салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн ажилтныг бэлтгэх, мэргэжил дээшл үүлэх зорилгоор “Зам, барилга, уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлдвэрлэл дээрх сургалтын хөтөлбөр”-ийг зарим аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлдэг.
Цаашид энэ хөтөлбөрийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгаа” гэж НХХ-ийн сайд Т.Ганди хэлжээ. Канад улсын Олон улсын хамтын ажиллагааны сайд хатагтай Бэвэрли Ж.Ода мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах болно гэв.