УИХ-ын гишүүд, сайд, гайгүйхэн албан тушаалтай хэн бүхэн 9911 гэсэн дугаар барихыг эрмэлздэг. 9911 гэж эхэлсэн дугаар барьсан бол “том хүн” байх нь гэсэн ойлголт ч автоматаар бий болчихсон хойно доо. Тэгвэл энэ нэр төрийн баталгааны дугаарыг сонирхдоггүй түшээд бас байна аа. Орхон аймгаас сонгогдсон гишүүн Д.Дамба-Очир орон нутгийн дугаар болох 993514.. дугаараа барьсаар байгаа аж. Мөн Дархан-Уул аймгаас сонгогдсон Д.Хаянхярваа ч 993722.. дугаартай. Тэд 9911..дугаар барьж маяглаад яах вэ, ялгаагүй л холбоо барихаас хойш гэж үздэг юм билээ.